Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн засаг захиргааны шинэчлэлийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Тэрбээр “Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 204 хороо байгаа. Энэхүү засаг захиргаа нутаг дэвсгэрийг шинэчилсэн тохиолдолд нийт хорооны 213 Засаг дарга түүний ажлын албыг татан буулгана. Ингэснээр 42 дүүргийг байгуулах боломжтой. Одоогийн хороо гэх нэгж нь эрх мэдэлгүй, татвар төвлөрүүлдэггүй.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Хот тохижилтын газар, Улаанбаатар зам арчлалтын компани, Захирагчийн ажлын албыг тухайн дүүргүүдэд шилжүүлнэ. Нохой муур устгах ажил хүртэл нийслэлийн захирагчийн ажлын албанд харьяалагдаж байна.
42 Sub District буюу нэгж гэж нэрлээд байгаа. 42 дүүрэг нь өөрсдийн гэсэн нийгэм соёл, хот нийтийн аж ахуйн үйлчилгээнүүдийг үзүүлье. Одоо зургаан тусдаа байгаа өрхийн эмнэлгүүдийг нэг, хоёрдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг болговол эрүүл мэндийн даатгалын сангаар өөр өөрийгөө санхүүжүүлээд явах чадавх нь бүрдэнэ” гэв.