Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон Цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны 4-р сарын 1-нээс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Ингэснээр 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдана. Энэ нэмэгдэлд 449.3 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр 685.6 мянга байгаа бол нэмэгдсэнээр 785.6 мянган төгрөг болно. Мөн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 мянгаас 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Халамжийн тэтгэвэр буюу Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй:
- Өндөр настан
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
- Тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг нийгмийн зүгээс зайлшгүй анхаарах шаардлагатай 65.6 мянган хүн халамжийн тэтгэвэр авдаг. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг. Халамжийн тэтгэмж авдаг 12.8 мянган хүүхэд байдаг.
Нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амжиргааг дэмжих тэтгэмж:
- 2020 онд – 188 мянган төгрөг байсныг цар тахлын үед 100 мянгаар нэмэгдүүлсэн.
- 2023 – 12.8 хувиар нэмэгдүүлсэн бол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар
- 2024 оны 4-р сарын 1-нээс 15.4 хувь буюу 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
ХБИ-ийн нэн чухал байнгын асаргааны тэтгэмж гэж байдаг. Байнгын асаргаа үзүүлж байгаа гэр бүлийн хүнд нь олгодог тэтгэмж 2023 оны 7-р сард нэмэгдэж, 275 мянган төгрөг болсныг мөн 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.