Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжээс үүдэн иргэд удаан хугацаагаар хүйтэнд автобус хүлээн зогсдог. Энэ нь нэг талаараа хүртээмжтэй холбоотой ч нөгөөтэйгүүр нийтийн тээвэр хэт урт маршруттай байдагтай холбоотой. Тухайлбал, нэг чиглэлд явдаг таван автобус эхлэх цэгт түгжрэн гацаж, харин нөгөө талд нь нэг ч автобусгүй байх тохиолдол элбэг байдаг билээ.
Иймд нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээвэрт богино эргэлтийн 40 чиглэлийг гаргаж, ирэх бямба гаригаас иргэдэд үйлчлэхээр болсон аж.
Тодруулбал, уг нийтийн тээврийн богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн, чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн байна. Хэдийгээр зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байгаа гэдгийг албаныхан мэдээлж буй.
Чиглэлүүд:
- Ү:1 Хайлааст-32-ын тойрог-3-р сургууль
- Ү:2 Дэнжийн 1000-Ногоон нуур-Баянбүрд
- Ү:3 Шадивлангийн эцэс-Зунжин
- Ү:4 Чингэлтэй/Зүрх уул/-7 буудал
- Ү:5 Тоосгоны үйлдвэр-ХӨСҮТ
- Ү:6 Өвөрсогоот-7 буудал
- Ү:7 Сэлх-7 буудал
- Ү:8 Сэлбэ амралт-Сансарын тойрог-Нарантуул зах
- Ү:9 Нисэхийн шинэ эцэс- Яармагийн эцэс
- Ү:10 Нисэхийн эцэс- ТЭЦ 4-3-р эмнэлэг
- Ү:11 Морингийн даваа-Нисэхийн тойрог
- Ү:12 Зүүн салааны шинэ эцэс-32-р байр
- Ү:13 Баруун салааны шинэ эцэс- Шинэ зам-5 шар
- Ү:14 Баруун салааны эцэс-Баянхошууны эцэс-Баруун 4 зам
- Ү:15 Баянхошуу- 32-р байр
- Ү:16 Алтан овооны 48-р гудамж-Улаан чулуут- 5 шар-Алтан тариа
- Ү:17 Алтан овооны 48-р гудамж-Алтаэн тариа-5 шар-21-р хороолол
- Ү:18 Ган хийц- Цамбагарав
- Ү:19 Нарангийн гол-5 шар
- Ү:20 Орбитын шинэ эцэс-5 шар
- Ү:21 Тахилтын эцэс- 5 шар
- Ү:22 Автохудалдааны цогцолбор- 5 шар
- Ү:23 Хужирбулангийн эцэс-Офицеруудын ордон
- Ү:24 Ургах наран хороолол: Офицеруудын ордон
- Ү:25 Улиастайн эцэс-Офицеруудын ордон
- Ү:26 Шархад-Офицеруудын ордон
- Ү:27 Гачууртын эцэс-Офицеруудын ордон
- Ү:28 Цагаан даваа-Офицеруудын ордон
- Ү:29 Вокзал-МУИС-Улаанхуаран
- Ү:30 Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб
- Ү:31 Цамбагарав-ТЭЦ 3-Зайсан
- Ү:32 1-р хороолол-Модны 2-Хос өргөө хотхон
- Ү:33 Хермес-Нарны гүүр- 120 мянгат
- Ү:34 Зайсан- 120 мянгат
- Ү:35 Богдхан амралт-Төв цэнгэлдэх хүрээлэн-Сүхбаатарын талбай-Маршал таун
- Ү:36 Хан хиллс хотхон-Ривер гарден-Сүхбаатарын талбай
- Ү:37 Хан хиллс хотхон-Төв номын сан-Сүхбаатарын талбай
- Ү:38 ТЭЦ 3- Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Хүнсний 4-р дэлгүүр
- Ү:39 129 мянгат-Хүннү 2222-Сүхбаатарын талбай
- Ү:40 Дүнжингарав худалдааны төв-Сансарын тойрог- Шинэ зуун айл