Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 21, 22-нд зарим нутгаар хур тунадас орж, 21-нээс 24-ны өдрүүдэд явган шуурга шууран, 23-наас хүйтрэхийг анхааруулж байна. Иймд иргэд, малчид, жолооч нарт анхааруулахад:
- Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
- Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх
- Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх
- Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх
- Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх
- Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ