Цас мөстэй, халтиргаа гулгаатай улирал эхэлж замын асуудал анхаарлын төвд орж орж байна. Үүнийг дагаад давс цацагч, цэвэрлэгч машины дуулиан дэгддэг билээ. Хот, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид гараараа давс авч зам дээр цацаж буй зураг цахим сүлжээнд тарж олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг.
Энэ өвөл давс цацагч пронтер машины дуулианаар эхэлж байна.
Тодруулбал, KIA, Bongo3 маркийн машиныг “хагас автомат давс цацдаг машин” хэмээн оруулж ирсэн нь ил болоод буй юм. 1497 УНУ ноймортой тус машин 2004 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд 2023.03.16-нд импортолжээ.
Давс цацах савны багтаамжийг 300-500кг хэмээн тодорхойлсон аж.
Ташрамд, энэ жил давс, бодис цацдаг 40 машин техник авна гэж мэдээллээд буй.
Эх сурвалж: isee.mn