Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг холбогдох байгууллагууд нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөсийг цэвэрлэх, зам дээр давс, бодис цацах зэргээр халтиргаа, гулгаанаас сэргийлэх ажил ид өрнөж байна.
Энэ үеэр цас цэвэрлэгээний тусгай зориулалтын автомашинуудыг ашиглаж эхлээд буй.
НЗАА-наас энэ талаар тодруулахад “Тухайн тусгай зориулалтын цас цэвэрлэгч машин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62 байдаг. 10 жилийн өмнө худалдаж авсан. Үүнээс 12 ширхэг нь нийслэлийн хот тохижилтын газарт, 50 ширхэг нь дүүргүүдийн төв болон хувийн хэвшлүүдэд байдаг” гэлээ.
Мөн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд тусгай зориулалтын цас цэвэрлэгч машин шинээр нэмж авахаар төлөвлөжээ.