Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024.07.10-нд Засгийн газраа эмхлэн байгуулахдаа 16 яам, 22 сайдын орон тоотой болгосон. Ингэхдээ бүр гурван Шадар сайдтай болсон билээ. Хоёрыг нь сөрөг хүчнээс буюу АН болон ХҮН намаас оруулж ирсэн.
Ирэх 2025 оны төсөв яригдаж буй энэ үед Шадар сайдуудад хэчнээн төгрөг хуваарилсныг хүргэе.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийнх 312 тэрбум 331 сая төгрөг.
Монгол Улсын Шадар сайд /Онцгой байдлын асуудал эрхэлсэн/ С.Амарсайханых 412 тэрбум 265 сая төгрөг
Монгол Улсын Шадар сайд /Өрсөлдөөний асуудал эрхэлсэн/ Т.Доржхандынх 8 тэрбум 558 сая төгрөгийг тус тус захиран зарцуулах ажээ.
Ингэхээр Шадар сайдууд нийт 733 тэрбум 154 сая орчмыг зарцуулна гэсэн үг. Энэ нь төрийн гурван өндөрлөгийнхөөс өндөр дүн юм.
У.УЯН