Nara буюу дуучин М.Нарантуяагийн хүүгийн сурдаг “Орчлон” сургуулийн сурагчид нэгнээ ялгаварлан гадуурхдаг, хэл амаар доромжилдог, улмаар зодолдсон тухай мэдээллийг дэлгэсэн.
Тухайн тохиолдол дээр тус сургуулиас арга хэмжээ авч, нийгмийн ажилтан багш нарын баг гаргаж сэтгэл зүйч багшийг хүүхдүүдтэй ганцаарчилсан уулзалт хийх ажлыг зохион байгуулсан байна.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хүүхдийн хэлтсээс М.Нарантуяатай холбогдож хүүхэд үе тэнгийнхнийхээ дунд дээрэлхэлтэд өртсөн тухай асуудлаар гомдол гаргаж, сургууль болон хүүхдийн эцэг эхэд хариуцлага тооцуулж болох талаар мэдээлэл өгчээ.
Тиймээс М.Нарантуяа “Өчигдрийн зодооны тал дээр бол нэг бус удаа харилцан зодолддог байсан гэх авч арай л муухай зодсон байгаа учраас цагдаагийн газрын хүүхдийн хэлтсээр шийдүүлэх нь зөв юм байна гэж үзлээ. Цагдаа сэргийлэх гээд яахав гэж бодсон ч бие махбодид хайр найргүй хүрсэн явдлыг өөрийн нүдээр үзээд уучлаад ярилцаад өнгөрөх түвшний хэрэг биш байна гэж бодлоо” гэв.
Мөн цагдаагийн хүүхдийн хэлтсээр шийдүүлэх нь бүх хүүхдэд сургамж болно гэж байр сууриа илэрхийллээ.
Б.ХАШ-ИЛД