Засгийн газрын хуралдааны шийдвэрийн танилцууллаа. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ургац хураалтын талаар мэдээлэв.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:
-Энэ жил 456 мянган тонн үр тариа хураан авсан. Энэ нь өнгөрсөн жилээс найман хувиар өссөн үзүүлэлт. Мөн 175 мянган тонн төмс, 185 мян тонн хүнсний ногоо хураан авлаа. Хүнсний ногооны хураалт өнгөрсөн жилээс 23 хувиар өссөн байна. Мөн 185 мянган тонн ногоо хураасан нь түүхэн дэх хамгийн их хүнсний ногоо хураан авсан жил боллоо. Одоогоор хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангаад байна. Ирэх жил 90-100 хувь хангах зорилт тавин ажиллаж байна.
Энэ жил малын тэжээлийг өнгөрсөн жилийнхээс 45 мянган тонноор илүү бэлтгэсэн.
100 орчим мянган тонн үр тариа ангилал буурсан. Энэ нь есдүгээр сарын эхээр үргэлжлэн орсон бороотой холбоотой.