Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн хичээлийн III байрыг нураах явц үргэлжилж байна.
1956 онд ашиглалтад орсон уг барилгыг шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргаж байв.
Иймд нурааж, шинээр барих ажлыг энэ онд эхлүүлсэн. Үүний төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг бөгөөд ирэх онд 7.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр улсын төсөвт тусгаад буй.
Ikon.mn сайтын мэдээг ашиглав.