УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэн, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Мөрдөгдөөд эхэлсэн хуулийг УИХ хүч түрэн, зарим зүйл заалтыг нь хойшлуулна гэдэг бол хууль зөрчсөн үйлдэл болно. Ардчилсан намын бүлэг дээр энэ асуудал орж ирсэн, миний зүгээс хойшлуулахыг дэмжихгүй байгаа. Улстөрийн намууд шинэчлэлээ хийж чадахгүй байгаа бол татан буугдах л ёстой. Ардын намд дэмжлэг үзүүлдэг, сонгууль бүрээр мөнгө тарааж, хууль бус үйлдэл хийдэг намуудыг өөгшүүлэх гэж байна.
Бид өөрсдөө хууль баталдаг, хуулийг хэрэгжүүлэх ёстой хүмүүс атал ийм зүйл хийгээд байж болохгүй. Ийм зүйл хийж байгаа нь өөрсдөдөө ашигтай хууль баталдаг эрх баригч намынхны үйлдэл л гэж харж байна.
Намын дарга нар, Засгийн газар огцрохоос айж байна” гэлээ.