Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ 32 сая төгрөгөөр 3 ширхэг зөөврийн компьютер нийлүүлэх тендерийг энэ сарын 29-нд буюу өчигдөр зарлажээ.
Зөөврийн компьютер худалдан авах 32 сая төгрөгийг урсгал зардлаас санхүүжүүлнэ. Тендер хүлээн авах эцсийн хугацаа нь 12 дугаар сарын 6-ны 14.30 цаг гэж бичжээ.