Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан үргэлжилж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн:
-Угаарын асуудал нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал. 2024-2028 оны хувьд бид хамтраад угаардалтыг нэгмөр цэгцлэх ёстой. Тайлан үзэхээр шаталтын асуудал байгаа. Түлшиндээ ч байна, зуухандаа ч байна.
Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргын мэдээллээр 2024 онд 416 дуудлага авч, 1424 хүн угаарын хийнд хордсоноос анхны тусламж авсан байна.
Нэг ч хүүхэд, нэг ч хүн угаартахгүй байх нөхцөл бүрдүүлэхийн тулд яах ёстой вэ. “Тавантолгой түлш” компани, нийслэл угаардалтыг бууруулахын тулд ямар ажил хийв, цаашид бууруулахын тулд ямар төлөвлөгөө гаргасан бэ. Энэ төлөвлөгөөг гаргаад нэг ч хүнийг эрсдэлд оруулахгүйн төлөө хамтдаа шийдье гэдэг санал хэлж байна.
Сайжруулсан түлш хэрэглэснээр нарийн ширхэгт тоосонцор буурсан харагдаж байна. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байх ёстой түвшнөөс хэд дахин давсан байгаа.
Тийм учраас хороо тус бүрээр хэдэн яндан байгааг гаргая. Яндангийн тоо хэдээр буурсан талаар сар бүр мэдээлэлтэй баймаар байна. Яндан бууруулах зорилтоо хэдүүлээ тавъя, зоригтой хөдөлж, төсөвтөө энэ чиглэлээрх асуудлыг шийдэж байж дорвитой өөрчлөлт гарна. Газраа чөлөөлсөн айлууд өөр газар очиж буугаад яндангаа зөөвөл агаарын бохридлыг бууруулж чадахгүй. Агаарын бохирдлын 70 хувь гэр хорооллоос үүдэлтэй байна. Гэхдээ бид гэр хорооллынхноо буруутгаад байж болохгүй. Өвөлдөө дулаан байхын тулд галлагааг хийж байгаа. Тэгэхээр дөрвөн жилийн зорилт тавиад ажиллавал тодорхой үр дүнд гарна. 2020-2024 оны арваннэгдүгээр сар хүртэл ямар ажил хийв, угааржилт хэр хэмжээнд буурав. Нэг ч хүн угаартуулахгүйн тулд ямар арга хэмжээг ямар шат дараалалтай авах ёстой вэ?
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:
-Миний сая дурдсан судалгаанд 82,829 зуух шаардлага хангахгүй байгаа. Бүтэн шаталт хийхгүй дутуу шаталт хийж байгаа. Дутуу шаталт хийгдэж байгаа учраас гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээ дутуу шаталтаас болоод нэмэгдэж байгаа. Стандартын шаардалга хангахгүй байгаа зуухыг зайлшгүй солих шаардлагатай. Солих аргачлалыг иргэн аж ахуй нэгж төр хувийн хэвшилтэйгээ хамтраад шийдэх асуудлыг хэлэлцээд явж байна.
“Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер н.Алтансүх:
-2020-2024 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл манай дээр Хэрэглэгчдэд үйлчлэх төв гэж 500 хүний бүрэлдэхүүнтэй нэгж байсан. Энэ нэгж нийслэлийн 220 мянган өрхийн яндан зуух, мэдрэгч дамжуулагчид үзлэг хийдэг. Хэрэглэгчийн яндан хөөлөх зэрэг ажлыг хийдэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл рүү шилжсэн.
Хөрөнгө орууллатын чиглэлээр 100 –гаад мянган ширхэг угаар мэдрэгч, дамжуулагчийг нийслэлийн 200 мянган өрхөд суурилуулж, дамжуулагчтай мэдрэгчийг төвөөсөө хянаж ажиллаж байсан.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:
-Угаарталтаас сэргийлж 501 ажилтан ажилладаг. Улирлын чанартай ажилладаг. Есдүгээр сарын сүүлээр ажилдаа ороод гурван сар хүртэл ажилладаг. Айлуудад тавьсан угаар мэдрэгч аюулд орлоо гэдэг дохиог өгсөн тохиолдолд тухайн айл руу ажилтан залгадаг. Утсаа авахгүй байгаа тохиолдолд дүүрэг, хороод дээр байршсан 501 ажилтнаас хамгийн ойр байршиж байгаа нь хаягийнх нь дагуу биеэрээ очиж шалгадаг.
Төхөөрөмж буруу мэдээлэл өгч үү, зөв мэдээлэл өгч үү гээд шалгадаг. Угаартсан бол албан хаагч түргэн тусламж дуудах, нийслэлд мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийдэг.
Одоо тулгамдаж байгаа нэг асуудал нь нийслэлийн хэмжээнд гэр хороололд угаар мэдрэгчгүй 60 мянган айл байгаа. 60 мянган айлыг угаар мэдрэгчийн системтэй холбосноор эрсдлийг бууруулахад бодитой ажил болох юм.
НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн:
-Нэг ч гэсэн хүн битгий угаартаасай гэсэн хүсэл байна. 80 мянган айлын зуухыг сольсноор угаартахаас сэргийлж чадах уу. 60 мянган өрхийг мэдрэгчтэй холбоно гэлээ. Энэ ажлыг хийснээр угаартахаас сэргийлж чадах уу?. Нэмээд хийх шаарддагатай ажил өөр юу байна вэ?
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:
-Нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажил маань урьдчилан сэргйилэх ажил. Галлагааны улирал эхлэхээс өмнө айлуудаар орж, зуухыг нь шалгах, хөөлөх. Зуухны бүтэн байдлыг шалгах зэрэг ажлыг хийдэг. Иргэд зундаа зуухаа гадаа гаргаад тавьчихдаг. Зуны борооноор зуухны бүтэн байдал алдагддаг. Судалгааны дүнгээр ингэж гарч байгаа. Зуухны цууралт хагаралт, зэврэлт нь борооны уснаас болсон байдаг. Иргэд хариуцлагатай байх ёстой. Төрийн зүгээс урьдчилан сэргийлэх бүхий л ажлыг хийж байна.
Угаарталтыг бууруулах чиглэлээр богино хугацаанд зуухны асуудал яригдана. Зуухыг халахын тулд цахилгаанаар халаах асуудал яригдана.
Гэхдээ бүх гэр хорооллын өрхийг цахилгаанаар халаах боломжгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажлыг улам сайжруулах, таниулах мэдээлэл хүргүүлэх ажлыг хийж явна.
Хэдэн яндан бууж байгааг танилцуулаад явъя.