Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой Хуульзүйн сайд Б.Энхбаяр хатуухан шүүмжлэлд өртөөд байгаа. Тэр “энэ хуулийн төсөлд “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан бол гэмт хэрэгт тооцогдно” гэж мэдэгдээд байв.
Өөрөөр хэлбэл, 100 грамм цагаан архи, 330 гр пиво уух нь гэмт хэрэгт тооцогдно гэдгийг салбарын сайд сануулсан. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нарт эхний ээлжид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох бол дараагийнх нь Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцох шийдвэр гаргажээ.
Б.ЦЭЦЭГ