Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Д.Энхтуяа нар Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлж мэдээлэл хийлээ.
Сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбар тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчид учир битүүлгээр амь насаа алдах тохиолдол өсөн нэмэгдсээр байгаа нь тус салбарын удирдлага, тогтолцооны асуудал хөндөгдөхөд хүрч байна.
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр:
Цэргийн алба бол шорон биш цэргийн мэргэшил олгох сургалтын байгууллага байх ёстой. Бодлого, төлөвлөлт алга.
Зөвхөн түр зуурын гал намжаах бодлогоор яамдууд ажиллаж байна. Өнөөдрийн эрх баригчдад яаж сонгуулийг угтсан улс төр хийх вэ гэдэг л бодлоготой байна.
1990 оноос өмнөх ЗХУ-ын цэргийн школ, дэглэлт манай цэргийн албанд байгаад байгаа юм. Харин богино хугацааны үр дүнтэй хөтөлбөрийг бий болгох шаардлагатай. Ардчилсан нийгэм дэх цэрэг гэдэг нь иргэншсэн цэрэг байх ёстой.