УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам,
“Бидний хэлэлцэж байгаа өнөөдрийн асуудал гурван субъектэд үүрэг өгч байгаа. Нэгдүгээрт, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын засгийн газар, Монгол банканд өгч байгаа. Эдгээр субъектуудын төлөөлөл энд ирж суугаад тодорхой асуултуудад хариулч өгч байх ёстой юм. Иргэдийн хэлж байгаагаар бол Санхүүгийн зохицуулах хорооны зарим нэг гишүүд хувьдаа бүгд нэг нэг банк бустай болчихсон. Тэдгээр нь арилжааны банкуудтайгаа хамтран мөнгө хүүлдэг ийм асуудал байна” гэлээ.