Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн нэг хэсэг болох 80 ширхэг буюу олны нэрлэж буйгаар ногоон автобусны явдал нийгмийн дургүйцлийг хүргэж, улмаар уг асуудлыг хариуцаж байсан Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар хүсэлтээрээ чөлөөлөгдөж, тендерийг бүхэлд нь цуцлаад буй.
Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, Солонгосын “Zyle Daewoo” компаний Дэд Ерөнхийлөгч Тай Ва Ким нарыг шалган, заримыг нь албадан саатуулаад байгаа билээ.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг АТГ гэрчээр дуудан, мэдүүлэг авсан ба цаашид үргэлжлүүлэн шалгах юм байна.
С.Сарнай