Энэ оны аравдугаар сарын 13-наас аравдугаар сарын 29-ний өдөр Гашуунсухайт боомтоор 6958 тээврийн хэрэгслээр 870,047.80 тонн нүүрс нэвтэрсэн дүн гарлаа. Монгол Улсын хилийн боомтоор нийт 15023 тээврийн хэрэгслээр 1,678,558.5 тонн нүүрс экспортолсон. Энэ нь аравдугаар сарын 21-ний үетэй харьцуулбал 10 хувийн өсөлтийг үзүүлэв хэмээн Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Харин
- Шивээхүрэн боомтоор 3918 тээврийн хэрэгслээр 500074.96 тонн,
- Ханги боомтоор 2108 тээврийн хэрэгслээр 172,588.75 тонн,
- Булган боомтоор 1108 тээврийн хэрэгслээр 81033.7 тонн,
- Замын-Үүд боомтоор 2 тээврийн хэрэгслээр 133.4 тонн,
- Бичигт боомтоор 817 тээврийн хэрэгслээр 41,156 тонн,
- Хавирга боомтоор 112 тээврийн хэрэгслээр 13524.05 тонн нүүрс тус тус экспортолжээ.