Соёлын сайд Ч.Номингийн урилгаар өнгөрсөн долоо хоногт “NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөллүүд Монгол Улсад ирж, кино урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. 

Тус хэлэлцүүлгийн үеэр  “NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөллүүд монголын кино урлаг дэлхийн түвшинд хүрсэн талаар сэтгэгдэлээ хуваалцсан байна.  Тухайлбал, 

WARNER BROS компанийн дэд Ерөнхийлөгч, ОУ-ын контент хөгжүүлэлийн менежер Карри Реган  “Би Монгол кино олон үзээгүй. Гэхдээ Зура киног үзээд гайхсан. Хүлээлт тийм ч өндөр байгаагүй. Гэтэл Монголын кино урлаг олон улсын түвшинд хүрсэн юм байна гэдгийг мэдлээ. Хойшдын хамтын ажиллагаанд эргэлзээ алга гэдгийг хэлье” гэжээ. 

Мөн “HBO”, “WARNER BROS” компанийн продакшн хариуцсан менежер Крутин Патель “Монголын кино урлаг олон улсын түвшинд хүрсэн байна. Тухайлбал Зура киноны зураг авалт, ашигласан техник, мэргэжлийн уран бүтээлийн тоглолт, найруулга үнэхээр гайхалтай. Олон улсын түвшинд бүтээж чадсан байна гэжээ.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр кино урлагийн олон улсын туршлагыг судлах, Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллааг хөгжүүлэх боломжуудын талаар нээлттэй ярилцсан юм. 

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.