Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо болсон. Уулзалтад хоёр орны 10 гаруй байгууллагын 40 гаруй төлөөлөгч оролцжээ.

Энэ уулзалтын талаар Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяраас тодрууллаа. Тэрбээр “Монгол, АНУ хооронд иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш стратегийн яриа хэлэлцээр хийгээгүй байсныг сая зохион байгууллаа.

Уулзалтаар Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд хамтран ажиллах, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон.

АНУ, Монгол хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд нэг удаа уулзаад өнгөрөх биш жилийн турш олон арга хэмжээг зохиохоор төлөвлөж байгаа. Бид улс төр батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол гээд олон салбарт хамтарч ажиллаж байна. Одоо цаашид эдийн засгийн хамгийн ажиллагааг түлхүү өргөжүүлэх хэрэгтэй.

Би Элчин сайд болсноосоо хойш хоёр орны хооронд шууд нислэг нээхэд анхаарч ажиллаж байна.

Тухайлбал сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн аюулгүй байдал, Монгол Улсын уул уурхайн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. АНУ технологи болоод бусад олон зүйлээр дэлхийд тэргүүлдэг. Тиймээс энэ технологи, бизнес хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирэх нь чухал байгаа. Ингэснээр Монголын технологийн компаниуд АНУ-ын зах зээлд гарах, айлын талаас хөрөнгө оруулалт татах боломж нээгдэх юм.

Би Элчин сайд болсноосоо хойш хоёр орны хооронд шууд нислэг нээхэд анхаарч ажиллаж байна. Үүний тулд нээлттэй агаарын харилцааны гэрээгээ хийх ёстой юм. Энэ гэрээг хийх, хоёр орны хооронд хүн, ачаа тээвэрлэхийн тулд олон стандарт, шаардлагуудыг хангах ёстой юм байна. Энэ ажил долдугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ ондоо багтаад нээлттэй агаарын хэлэлцээрийг хийхээр төлөвлөж байгаа. Агаарын харилцаа нээгдсэнээр хоёр улсын хамтын ажиллагаа, худалдааны эргэлт улам өргөжнө.

АНУ, Монгол хоорондын худалдаа эргэлт жилд 250 орчим сая ам.доллар байна. Үүний 245 орчим сая нь импорт, 10 орчим сая нь экспорт байна. Үүнийг нэмэгдүүлэх ёстой, Нэмэгдүүлэхийн тулд бидэнд шинэ гарц хэрэгтэй” гэв.

Элчин сайд Ө.Батбаяр эх орондоо ирээд байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын Корпорац хооронд байгуулсан компакт гэрээний хүрээнд Монголд анх удаа барих ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд өчигдөр /2022.08.25/ оролцов.

Эргэн сануулахад Элчин сайд Ө.Батбаяр өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орсон.

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.