Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Яамдын сайд нар, НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, Харьяа байгууллагуудын удирдлагууд, ДИТХ-ын дарга, төлөөлөгчид, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нар оролцсон “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар санаачлан “Шинэ Сэргэлтийн бодлого”-ын хүрээнд улсын хөгжлийг урагшлуулахад саад болж буй суурь асуудлууд, тэдгээрийн гарц шийдлийн тухай хэд, хэдэн багц асуудлыг хөндлөө. Уг бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр экспортын бүтээгдэхүүн, эрчим хүчний чадал 2-3 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүд бодитой хэрэгжих суурь бүрдэх гэх мэт эдийн засгийн хэмжээ олон хэлбэрээр тэлэх боломжтой шийдлийн талаар танилцууллаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэсгийн ахлагч нарын цалин урамшууллыг төрийн жинхэнэ албан хаагчтай дүйцүүлэн нэмэх талаар бүрэн эрхийн хүрээнд анхаарна” гэдгээ илэрхийллээ. Мөн илтгэл өндөрлөсний дараа хэлэлцүүлэг асуулт, хариулт хэлбэрээр дүүрэг, хороодод тулгамдаж буй нийтлэг дутагдал, хүндрэлтэй асуудлуудыг хөндөж ярилцсан юм.

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.