3ам тээврийн сайдаар томилогдоод удаагүй С.Бямбацогт дарханы замын нөхцөл байдалтай танилцаад ирснээ өнгөрөгч шөнө цахим хуудаснаа нийтэлсэн.

Ингэхдээ тэрбээр замын ажлыг урагшлуулахад яг одоогоор цемент дутагдаж байгаа, “Хөтөл цемент шохойн үйлдвэр”-ийг засварт орсноор цемент тасалдаад байна хэмээн буруутгасан юм.

Тэгвэл цементийн томоохон нийлүүлэгчдийн нэг “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан Дарханы замд цемент нийлүүлж, томоохон үүрэг гүйцэтгэж байгаа тухайгаа жиргэжээ.

Тэрбээр, “Дарханы замд Монцемент одоогийн байдлаар 235 вагон-15,500 тонн цемент өнөөдрийг хүртэл тасралтгүй нийлүүлсээр байна. Гуравдугаар сараас хойш вагон хангалтын асуудлыг хэлсээр ирэхэд байдал сайжраагүй. Гол ачааллыг нь Монцемент үүрч байна” хэмээсэн байна.

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.