Албан ёсны “АН-ын дарга”-ыг сонгох сонгууль 2021 оны дөрөвдүгээр сард болж М.Тулгат ялалт байгуулсан тул С.Эрдэнэ түүнд АН-ын тамгыг гардуулж өгсөн.


Улмаар М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүх /УДШ/-д хандсан материалыг 2021 оны арванхоёрдугаар сард С.Эрдэнэ “бүрдүүлбэр дутуу” гэсэн шалтгаанаар татан авсан тул өнөөдрийг хүртэл АН-ын даргын маргаан эцэслэгдээгүй үргэлжилж буй. Харин нөгөө талд Х.Баттулга өөрийгөө АН-ын даргаар тодруулсан ч, нэрээ түр татаад байгаа.

Иймд саяхан М.Тулгат “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа “2020 оны УИХ-ын сонгуулиар дүрмээрээ хариуцлага хүлээж огцорсон С.Эрдэнэ дарга намын дүрэм доторх зөрчилтэй байдлыг ашиглаад, мөн намын даргаар хамгийн сүүлд бүртгэгдсэн гэдэг давуу талаа ашиглаад зууралдаад байгаа нь дүрмийн явж байгаа зүйлийг дүрмийн бус болгочихоод байна. Намын дарга асан С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар байгаа цагт АН-ыг дэмжээд хүрээлж байх ёстой хүмүүс, залуучууд цэрвээд байна. Байгаа хэд нь хэд гурван талд учраа олохгүй байна” гэж ярьсан байдаг.

Тэгвэл өнгөрсөн долоо хоног /2022.09.05-09/-т болсон АН-ын удирдлагын багийн хурлын үеэр “АН-ын дарга М.Тулгатыг АН-ын удирдлагын баг”-аас хасжээ.

Харин долдугаар сарын 02 /2022.07.02/-ны өдөр болсон АН-ын Их хурал гэгчээр С.Эрдэнэ нь АН-ын дарга бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн мөн гэсэн тогтоолыг гаргуулж, С.Эрдэнэ өөрийгөө АН-ын даргаар бүртгүүлэхээр УДШ-д хандаад байгаа аж. Харин УДШ-ийн нийт шүүгчдийн хурлын тов гараагүй байна.

Эх сурвалж: isee.mn

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.