АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр 4.11 ээлжит мэдээллээ хийж байна.

Тэрбээр, ОХУ-ын 300 гаруй танк зэвсэгтэй цэргийнхэн Монголд ирж, хээрийн сургууль хийх тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарч байна. Монгол Улс дайтаж байгаа аль нэг улсын талд ордоггүй бодлоготой. Гэтэл Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болох Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Батлан хамгаалахын сайд ямар ч байр суурь илэрхийлээгүй байна.

Үндсэн хуульд гадаадын цэргийн хүчнйг хууль батлахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх, байршуулахыг хориглодог. 

Манай улс өмнө нь гадны улс орнуудтай хамтарсан хээрийн сургуулилт хийж байсан. Гэхдээ энэ бол одоогийнхоос ялгаатай, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хамтарсан орнуудтай хээрийн сургууль хийж байсан. Энүүгээрээ Монгол Улс дайн өдөөгч ОХУ-ын талд орж байгааг дэлхийд илтгэж байна гэлээ. 

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FDemocratsMongolia%2Fvideos%2F574807064197124%2F&show_text=false&width=560&t=0

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.