Энэ долдугаар сарын 19-ны өдөр /2022.07.19/ ОХУ-ын МАПП КЯХТА шалган нэвтрүүлэх боомтод Россельхознадзорын Эрхүү муж, Буриадын хэлтсийн улсын байцаагчид хөлдөөсөн татсан мах нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэр лүү Беларусь улсын иргэн 0.80 кг хөлдөөсөн татсан мах нэвтрүүлэхийг завдсан бөгөөд түүнийг хяналтад орсон бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн гэрчилгээ, зөвшөөрөлгүй оруулж ирсэн гэжээ. Иймд Беларусын иргэний эсрэг захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.6-д “Амьтны хорио цээрийн журам, мал эмнэлэг, ариун цэврийн бусад дүрмийг зөрчсөн” гэж үзэж хариуцлага хүлээлгэсэн байна.

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.