БОДОЛ…

ЯДАЖ ГАНЦХАН ЗҮЙЛ

Ядаж ганцхан зүйлийг бид нар төгс боловсруулж, хөгжүүлж, 100% гүйцэтгэж, түүнээсээ их хэмжээний ашиг орлого олж улсынхаа эдийн засгийг унагачихгүй, ямар ч үед дотоодынхоо эдийн засгийг тогтвортой хангадаг хэмжээнд хүрэх хэрэгтэй байна.

Инженер, эдийн засагч, физикч, IT, эмч сувилагч, аграномч, түүхч, хэлний боловсролыг тултал дэмжих бодлого боловсруулмаар байна.

13,000 тэргэнцэртэй иргэдээ ажлын байраар хангаж оёдол технологийн парктай болмоор байна.

Энд тэнд үсэрсэн цус тасарсан сэтгэлүүд дэжлэг туслалцаа, эрх зүйн хамгаалалтгүй хөлбөрч хөөсөрч явна.

Үүнийг монгол улс л хийдэг, бид яаж ч хичээгээд тэдний түвшинд очиж чадахгүй гэж дэлхий ярьдаг, ЯДАЖ ГАНЦ ЗҮЙЛийг хөгжүүлэх хэрэгтэй байна.

Дэлхий минут секунтээр урагшилж байхад

Бидний минут секунт зогссон мэт л амьдрал үргэлжилж зогсоолоосоо хөдлөвөл ухрах араанаас өөр араагүй мэт.

Хурдны хайрцгаа тодорхойлоод ЯДАЖ ГАНЦХАН ЗҮЙЛ-г төгс бариад авчихмаар байна.

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.