Энэ сарын 9-17-ны хооронд буюу баяр наадмын амралтыг тохиолдуулан амарч зугаалах, аялах зорилгоор Улаанбаатараас нийт 117 мянга 710 автомашин орон нутгийн чиглэлд зорчжээ. Нэг автомашинд дунджаар 4-5 хүн зорчсон гэж тооцвол 670 мянга 270 иргэн дотоодод аялсан байна. Энэ жилийн хувьд түгжрэл урьд жилүүдийнхээс их байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөсөн. Өчигдрийн байдлаар /2022.07.19/ хот руу буцах чиглэлийн замын урсгал түгжрэлтэй байгаа учраас хурдаа тааруулж зорчихыг ТЦА-наас  мөн анхааруулж буй.

2020 оны  улсын баяр наадмаар Улаанбаатараас 430  мянга гаруй автомашин товчоодоор гарсан бөгөөд дунджаар нэг машинд гурван зорчигч байсан гэж тооцвол 1.2 сая хүн орон нутгийг зорьсон гэсэн үг.

Харин энэ жил үүнээс хоёр дахин бага машин хөдөө, орон нутгийг зорьсон албан бус статистик байна. Энэ жилийн гарах, нэвтрэх дөрвөн постоор дараах тооны автомашин орон нутаг руу гарчээ. Тухайлбал,

  • Багахангай дүүргийн Хоолтын нэвтрэх цэгээр 13 мянга 796 автомашин,
  • Сонгино хайрхан дүүргийн Эмээлтийн нэвтрэх цэгээр 69 мянга 675 автомашин,
  • Налайх дүүргийн Налайхын нэвтрэх цэгээр 14 мянга 124 автомашин,
  • Хан-Уул дүүргийн Түргэн гүүрийн нэвтрэх цэгээр 14 мянга 115 автомашин гарсан байна.
About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.