Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж байна.

Энэ удаагийн ёслолд хэвлэл мэдээлэл тэр дундаа телевизийн салбарынхнаас шагналтнууд төрлөө. Тодруулбал МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Ч.Ичинхорлоо нар Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон бол Монгол HD ТВ-ийн “Өнөө өглөө” нэвтрүүлгийн хөтлөгчид болох  Г.Хонгорзул, У.Эрхбаяр нар мөн шагнууллаа.

Монгол HD ТВ-ийн “Өнөө өглөө” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Хонгорзул “Алтан гадас” одон, У.Эрхбаяр Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулсан юм.

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.