Хуульч хүний хувьд Цаазын ялын талаар бодож явдаг хэдэн зүйлийг бичье гэж бодлоо.

Монгол улс 2012 онд УИХ-аар соёрхон баталж цаазаар авах ялгүй орон болсон. 1982 онд НҮБ-аас хамгийн ноцтой гэмт хэрэгт ч цаазаар авах ял шийтгэлийг хязгаарлах ёстой гэсэн зөвлөмжийг гаргасан.

Манай улс НҮБ-ын гишүүн улсын хувьд уг зөвлөмжийг дагах олон улсын өмнө хүлээх үүрэг зайлшгүй бий болсон. Мөн иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад ч тусгагдсан байдаг. Цаазын ялыг халснаар хуучин эрүүгийн хуульд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд 30 жил хүртлэх хугацаагаар хамгийн хүнд дэглэм бүхий Гянданд ял эдлүүлэх заалт байсан, шинэ хуулиар насаар нь хорих заалт нэмэгдсэн.

Энэ нь ямар ч нар, салхи үзэхгүй маш жижиг камерт гацааранг нь гав гинжтэй хорино гэсэн үг. Нэг үгээр хэлбэл амьдын там эдлэнэ. 30 жил болсон хоригдол одоогоор байхгүй боловч тухайн этгээд тийм нөхцөлд хурдан үхэхийн мөрөөс болж хэдхэн жил арай ядан тэмцэж эцэстээ амь тавьдаг. Өнөөдөр хүмүүс цаазын ялыг сэргээх нь зөв гэж ам уралдуулан хэлцгээж байна.

Манай улсын хуульд цаазын ялгүй орон болохоос өмнө онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаазаар авах буюу буудан хороодог байсан. Тэр дор нь буудан хороох нь хэдийгээр харгис хэрцгий үйлдэлд нь тохирох ял мэт боловч хийсэн хэрэгтээ харамсан гэмшихгүйгээр удаан хугацаагаар зовохгүйгээр амь тавина гэсэн үг юм.

Цаазын ялыг халах болсон бас нэгэн шалтгаан бол цаазын ял авсан хүний ялыг гүйцэтгэсний хойно тухайн хүн гэм буруугүй болох нь тогтоогдсон харамсалтай тохиолдол гарч байсан. Нэгэнт Хэлмэгдсэн эрдэнэт хүний амь насыг цагаатгасан гэсэн ганц цааснаас өөр зүйлгүй үлдсэн нь гашуун үнэн.

Дахин ийм явдал гарахгүй гэх баталгаагүй!!! Иймээс цаазаар авах ялгүй орон болсон олон шалтгаан нөхцөл бий.

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.