Өнөөдөр /2022.06.27/ БГД-ийн ЗДТГ-ын гадаа АН-ын гишүүд БГД-ийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрохыг шаардан жагслаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын талаар хэд хэдэн ноцтой гэж хэлж болохуйц мэдээлэл өглөө.


Энэ талаар БГД-ийн АН-ын дарга Н.Болдбаатар: 
“2021 оны 9-р сарын 14-нд дөнгөж байгуулагдсан компанийг 10 хоногийн дараа тендерт шалгаруулсан байна. Цар тахал, эдийн засгийн хямралтай үед 65 сая төгрөгөөр чихэр авсан байна. Нөгөө “Оргил” супермаркетын чихрийн наймаачин маань өөрөө чихрээ зарсан байна. Тэр нь өөрийнх нь компани биш хамаарал бүхий компани. Ингээд маш их төсвийн мөнгийг зарцуулсан.  Сүүлийн үед худалдан авахын дарга, нийгмийн даатгалын хэлтсийн дарга. 


Бүх тендер хариуцсан дарга нь эхнээсээ АТГ дээр шалгуулж байгаа, 72 цаг хорьж байгаа. Үндсэндээ БГД бол Ж.Ганбаатараас болоод маш олон хүн оронд нь шоронд сууж, хууль хүчний байгууллагаар шалгуулж, хэлмэгдэж байгаа.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар БГД-ийн ЗДТГ-аас савраа тат. Энэ таны компани биш, хаант засаг биш гээд удаа дараа тэмцлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Хуулийн байгууллагад өгөхөөр шалгаж байна аа л гэж байгаа. Маш олон иргэн дүүрэгтэй холбоотой, Ж.Ганбаатартай холбоотой гомдол гаргасан. Хамгийн ноцтой зүйл нь бол төрийн эрхийг хууль бусаар авсан бичлэг нь тодорхой байгаа.500 сая төгрөгөөр Магнайбаяр гэдэг хүнийг урвуулаад, урвуулсан гэдэг нь үнэн шүү дээ. 200 сая төгрөг өгчихсөн одоо 300 сая төгрөг нэхээд байна, чи даварсан гээд МАН-ын хурал дээр ярьж байсан. Тэрийг өгөөд бүтэн улирал болж байна. Одоо хүртэл шалгаж байгаа. Яг энэ төсвийн бүх  мэдээллийг дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч нар өгсөн. ДИТХ нар, иргэд өгөөд ч хууль, хүчний байгууллага хөдлөхгүй байна.Би хардаж байна. МАН-ыг санхүүжүүлдэг гол хүн нь “Оргил” супермаркетын эзэн Ж.Ганбаатар юм байна.” гэлээ. 

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.