Харин нэг ноцтой асуудал үүссэн нь, “олон сарын өмнө О.Цогтгэрэлийн өргөн барьсан “Д.Ганбатыг огцруулах” зорилготой “Нэг хүнд зориулсан” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн нь тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг АН-ын гишүүдээр дэмжүүлэх тохироог хийсэн үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тус бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэн. Тэрээр, “УИХ-ын сонгуулийн тухай хуульд 8-аас доошгүй санал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэж заасан байдаг. Харин гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийн тоо 8-аас бага бол бүлгийг тараана гэж заасан. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үүгээр дуусгавар болж байгааг мэдэгдэж байна” гэсэн юм. Иймд УИХ-аар хэлэлцэж байгаа “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах” тухай хуулийн төсөлд шинэ нөхцөл байдал үүссэн юм.

Товчхондоо, хууль гаргаж байгаад огцруулах гэж байсан Д.Ганбат өөрөө огцорч, дагуулаад АН-ын бүлгийг тараасан юм.

Иймд тус хуулийн төслийг /2022.07.01/ УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэгт буцаасан гэх мэдээлэл байна. Учир нь “Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас нь огцруулах”-аар хэлэлцэж байсан хууль нь батлагдвал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд үйлчлэхээр болоод байгаа аж. Учир нь УИХ-д АН-ын бүлэг албан ёсоор тарснаар, УИХ-д МАН ганцаараа бүлэгтэй үлдэж байгаа юм. Иймд “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах” тухай хуулийн төслийг эцэслэн батлахгүйгээр хууль санаачлагчид нь буцаах нөхцөл байдал үүсжээ.

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.