Өнөөдөр “No double standard” хөдөлгөөний гишүүд мэдэгдэл гаргалаа. Тэд цар тахлын хүнд үед амь насаа алдсан иргэдээс уучлал гуйхыг эрх баригчдаас шаардаж байна. “Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нас барсан иргэдийн ар гэрээс уучлал гуйгаагүй. Тиймээс өнөөдөр шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Цар тахлын үед төр засгийн хариуцлагагүй байдлаас болж олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсныг тэд хөндөж байна. Хэрэв төр цаг алдалгүй оновчтой зохицуулал хийж чадсан бол ийм эрсдэл гарахгүй байсан гэж тэд байр сууриа илэрхийллээ.

Нас барсан иргэддээ хүндэтгэл үзүүлэх нь Соёлт нийгмийн хэмжүүр байдаг. Тиймээс энэ сарын 25-ны өдрийн 18 цагаас:

  • Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гишүүд эмгэнэл илэрхийлэн уучлалт гуйх
  • Машинууд гэрлээ асаан хөдөлгөөнд оролцох
  • Төрийн далбаагаа бөхийлгөх
  • Телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд 1 мин эфирээ түр зогсоохыг уриаллаа.
About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.