Эрэмбээрээ хамгийн чухал салбар бол Эрүүл мэндийн салбар.

Нилээн хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүдээс хамгийн чухал салбар юу вэ? гэсэн санал асуулга явуулахад ихэнх гишүүд Сангийн яам гэж хариулсан гэдэг. Тэгэхээр тэдний хувьд эрэмбээрээ юу чухал болохыг төвөггүй ойлгогдож байгаа биз.

Монгол Улсад хүн баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөгөө эдлэх ямар ч баталгаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 6-д “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно” гээд заачихсан. Энэ эрх юугаар баталгаажих вэ гэвэл юун түрүүнд эмнэлэгийн хүртээмж, эмч нарын цалин хангамж өндөр байхаас эхэлнэ. Дэлхийд хамгийн өндөр цалинтай байхаар хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй мэргэжлүүдийн нэг бол Эмч, эмнэлэгийн салбарын албан хаагчид.

Харин Монгол эсрэгээрээ. АНУ-д гэр бүлийн эмч буюу манайхаар бол өрхийн эмч нар хамгийн бага цалинтай гэгддэг ч сардаа 14,5 мянган ам.доллар авдаг. Швейцарийн эмч нарын хамгийн бага цалин 7,8 мянган ам.доллар, Их Британийн эмч нарын хамгийн бага цалин 7,0 мянган ам.доллар гэх мэт. Гэтэл манай эмч нар илүү цагаар ажиллаад нойр хоолоо хасч жижүүрлээд сардаа дунжаар 300-400 л ам.доллар.

Монголын баялаг юу вэ гэвэл Монгол Улсын иргэд. Гэтэл 3 хан сая иргэдтэй атал хавдар болон бусад өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлчихэн явна. Байгалийн баялагаараа дээгүүрт толгой цохьдог орны иргэд бид хамгийн ядуу, хамгийн өвчлөл өндөр орон болчихсон тавхиж явна. Өнөөдөр аргаа барсан иргэд нь талбай дээр өвчтэй хүүхдээ тэвэрээд аврал ирэх хэмжээндээ хүрсэн тийм л Монгол Улс болчихлоо. Эмнэлэгийн анхан шатны тусламж авч чадалгүй маш олон иргэд амиа алдаж байна. Монголд болж бүтэж энэ л гайгүй юм уу гэсэн нэг ч салбар үлдсэнгүй. Тиймээс Үндсэн хуульд заасан амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах үндсэн жам ёсны эрхээ хамгаалж Эрүүл мэндийн салбараа эхний ээлжинд аврах нь эрэмбээрээ хамгийн чухал болсон.

#SaveHumanRights#SaveOurDoctors

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.