Марсын тухай танин мэдэхүйн ойлголтыг түр хойш тавья.

Дэлхийн хүн төрлхтөн марсыг эзэмших хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж хэдэн зууныг байтугай хэдэн мянганыг өртөөлөн хүслээ үлдээсэн байдаг. Тэгвэл соёлт хүний нийгэмд технологийн эрин үе айлчилан ирж тэртээх алсын эрхэсийг дэргэдээ татаж авчирах хэмжээнд хүртлээ үсрэнгүй хөгжиж буй. Цэнхэр гарагт нэгэн ам бүл болон орших улс үндэстэнүүд өөр хоорондоо технологийн шийдлээрээ өрсөлдөх энэхүү зууны цаг дор бид ч мөн оюун ухаанаа зарж тэдэнтэй хөл зэрэгцэн алхах болсондоо таатай байна.

Тэгвэл орчин цагт бидний дотоод нийгмийн систем гажуудсанаар дэлхийд тэргүүлэх гентэйгээ мартагнаж өөр хоорондоо бужигналдан хэмлэлдэж байхдаа ч МАРС төслийг үл тоон үгүйсгэхээ мөн мартаагүй юм. Төслийг маань сонссон хүмүүс зарим нь инээж, зарим нь үгүйсгэж, зарим нь улстөржүүлж, зарим нь бүр хийсвэр мөрөөдлөө орхи гэж ятгаж асан тохуурхаж байлаа.

Гэхдээ МАРС төслийнхөн бид хэний ч дайралт тээг саадыг үл харгалзан олон зуун залуусын ИТГЭЛ үнэмшлээ нэгтгэж алсын зорилгынхоо төлөө дэлхийг хямраасан өвчний дундуур ч мөн зүтгэж байсны хувьд өнөөдөр монголд, тэр тусмаа монголынхоо говьд ДЭЛХИЙН МАРС НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН РОБЕРТ ЗУБРИН-г авчирч 3 жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд түүний сэтгэлийг сугалж үлдээлээ. Монголын талаар, монгол хүний талаар бага судалсан хүний хувьд түүний насаараа судалсан МАРС гарагт хүрэх мөрөөдлийн эцсийн үр дүн нь Монголын говь байсныг тэрээр яахын анзаарах билээ.

Марсыг эзэмших хүн төрлхтөний зүг чигийг заагч энэ эрхэм мэдрэмжээ энд үлдээгээд ирэх жил буцаж ирэхдээ ГОВЬД маань “марсын судалгааны бааз” барихаа амлаж нүсэр ажлыг эхлүүлэхээр шийдсэнээ өнөөдөр албан ёсоор танилцууллаа. Энэ хүний ачаар ЭЛОН МАСК хөрөнгөө МАРС гараг дээр хот байгуулахаа зарласан бол МАРС гарагт очих бэлтгэл баазыг Сүхбаатарын Эрдэнэболд Amgalanbayar Ginjbaatar Munkhnaran Sunny Davaatseren 3 маань МАРС төслийнхөө багийг манлайлж монголынхоо говьд эхлүүлэх болсон нь асар том гавъяа юм. Эрхэм марсчууд та нар минь чадлаа.

Улсаа хөгжүүлэх том технологи Улсаа аврах том эдийн засаг Улсаа дэлхийд үнэ цэн болгох их үйлсийн эрлээ олсныг өнөөдөр тунхаглалаа. Монголын Марсын судалгаа хөгжүүлэлтийн төвийн үйл хэрэг нь удахгүй дэлхийн сансар судлалд тод гэрэлтэх од болох болтугай. МARS-V төслийнхөө хамт олонд амжилт хүсье.

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.