МУ-25 дахь ес С.Баяр ийн жиргэжээ.

Угтаа бол монгол улс нь 1990 оноос хойш шинэ ардчилсан үндсэн хуулиараа олон намын тогтолцоотой болсон хэдий ч тэр цагаас хойш үндэсний хэмжээний 2 том нам улс төрийн тавцанд ээлжилж шатар нүүсэн.

Гол тоглогч нь одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН. Тэгвэл өнөөдөр монгол улсын эрх барих дээд байгууллага УИХ-д МАН удаа дараа үнэмлэхүй ялалт байгуулсан хэдий ч хүн амын амьжиргааны баталгаажих түвшин мөн л үнэмлэхүй ядуу буурай болж тун удахгүй ДЕФОЛТ зарлах хэмжээнд хүргэсэн эрх баригч нам маань дотроо зодолдож сандран дагжиж ирэв. Дэлхийн хүн байтугай дэргэдэх хүн нь эх орноосоо дайжин зугтах түвшинд улсынхаа эдийн засгийг унагасан МАН-н залуу үеийн төлөөл нь өвгөн ахаараа үг дайлгасан байхыг үгүйсгэхгүй.

Өдөрт 10 тэрбум төгрөгний гадаад өр төлж буй МАН хүртэх ёстой бүх эрх мэдэл, байж болох бүх хулгай луйварыг хийж ард түмний итгэл дээр дөрөөлөн хэргэжүүлсэн. 2024 оны сонгууль хүртэл тэдэнд хугацаа бага үлдсэн тул цаашид энэ эрх мэдлээ удаан хадгалахын тулд бусдын намын дотоод асуудалд ил цагаан орж хутгалдаад эх орныхоо тулах баганыг өөрсдийн гараар хөрөөдөлцсөн нь нууц биш болсон.

Энэ нь ч бодитоор хэрэгжиж АН хоёр дахь удаа сонгуульд унахдаа бүр учраа ч олохоо байв. Олны үг ортой тул олон улсад дефолт зарлахаасаа өмнө МАН Их хурал засгийн газраа тарааж сонгууль зарлаад өөрийн намын булхайг АН болон бусад намуудаар даруулж намаа аварч үлдэх сүүлийн амьсгалах боломжоо эрж хайж байна. Учир нь улс эх орноо аврах, хөгжилд хөтлөх хэмжээний эрх мэдлийг ард түмэн тэдэнд өгсөн ч СЭТГЭЛ дутсанаа сая ойлгож бусдад бурууг тохдог танил бөгөөд хуучирсан хар технологио хэргэжүүлэхийг зэхэж байна.

Хоёр удаа дараалаад ялагдчихсан АН тэр үед нь сонгуульд өрсөлдөөд нэлээдгүй суудал авах нь тодорхой. Хамтарсан засаг бүрдүүлж алдсан хариуцлагаа хамт үүрээд би үххээр чи үх гэдэг алж дуусдаггүй МАНы эрх ашиг улам нарийн зохион байгуултанд орж буй мэт. Бүтэн засаглахдаа 200км замаа тавьж чадахгүй хэмжээнд очтолоо доройтсон 90 настай өвгөчүүл шинэ зуунд дэлхйитэй хамт хөгжих 30 гаран настай хүүгээ бидэнтэй булшинд хамт ор гэж хэлж буйтай агаар ижил сонсогдож буй тул С.Баяр сайдын үг нийтийн сүлжээгээр гуйлгачин мэт тэнэж явна.

Өвгөн ахаараа үг дайлгаж буй МАН-н залуу үеийн төлөөлөл эцэгтээ хов зөөдөг эрх жаал шиг харагдахын сацуу өвөө нь үхэхдээ үхэр буугаа тавиад ч байгаа онохоо байсныг илтгэж буй мэт. МАН-н башир арга хаширлах гээд ч сүнсгүй болжээ.

Нийтлэлч: Н.Нямбаяр

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.