Бодит байдал дээр бүх зүйлд ээлгүй!
Хүүхдэд ээлгүй
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлгүй
Хүний зорчих хөдөлгөөнд ээлгүй
Хүний эрхийн харилцаанд ээлгүй
Малд ээлгүй
Машинд ээлгүй
Зам нь ээлгүй
Зардалд ээлгүй
Гудамж нь ээлгүй
Гудайсанд ээлгүй
Хууль нь ээлгүй
Байгальд ээлгүй
Байр сав нь ээлгүй
Бараа бүтээгдэхүүн нь ээлгүй
Хөдөлмөр эрхлэгчдэд ээлгүй
Хувийн компанид ээлгүй
Банкны систем нь ээлгүй
Барилга барихад ээлгүй
Хил гааль нь ээлгүй
Хийсэн бүтээсэнд нь ээлгүй
Сурч боловсроход ээлгүй
Суралцах цэргүүддээ ээлгүй
Эрүүл мэндэд ээлгүй
Эх орондоо ээлгүй
Хүндлэлд ээлгүй
Хүн чанарт ээлгүй
Хөгшид дээдэст ээлгүй…

Төрийг толгойноос нь цэвэрлэхгүй бол
Тархи нь өтөж өмхий үнэртэнэ
Тавилангаа булаалгаж заяагаа зүхнэ.

Монгол гэдэг нэрний зургаан үсэг л үлдэх нь
Монголоо гэсэн хүн цөөхөн хоцрох нь

Нэгдэж нийлэн улсаа өргөж
Нийлээд иддэг хэсгийг сөхрүүлж
Дотоод хүчээ дэлгэн нийлүүлж
Дорой байдлаасаа цөмөөрөө сугаръя

Дээлгүй монгол дээлээ өмсвөл
Ээлгүй монголын хийморь сэргэнэ
Эзэн бүхэн хичээвэл
Энх цагийн буян нь ирнэ

Үгээ цэгнэж
Үйлдлээ хянавал
Ирэх саад замдаа замхарна

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.