Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 19-ний өдөр  Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль явагдлаа. Сонгуулийн нэгдсэн дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулсан байна. 

Тодруулбал, аймгийн иргэдийн хурлын нөхөн сонгууль 4 аймагт явагдсанаас 3 аймагт буюу Дорноговь аймаг – Улаанбадрах сум, Сэлэнгэ аймаг – Орхон туул сум, Хэнтий аймаг – Хэрлэн сум -д МАН ялалт байгуулжээ.  

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Багахангай дүүрэгт явагдсан сонгуульд МАН  ялалт байгуулсан байна.

Түүнчлэн сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд нийт 15 аймгийн 43 суманд 49 мандатын төлөө өрсөлдөж, 32-т МАН ялалт  байгуулсан талаар МАН-аас мэдээллээ. 

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.