Зүүнхараа өртөөн дээр ОХУ-ын далбаа мандуулсан зураг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Энэ талаар Улаанбаатар Төмөр Зам ХНН-ээс тодрууллаа.

Тус нийгэмлэгийн холбогдох эх сурвалж “Тухайн хүн уг зургийг дарахдаа Монголын далбааг даралгүй зөвхөн ОХУ-ын далбааг тасалж дарсан байна. Ямар зорилгоор ингэснийг нь хэлж мэдэхгүй юм.

Зүүнхараа өртөө өмнөх онд 70 жилийн ойгоо тэмдэглэсэн. УБТЗ нь Монгол, ОХУ-ын хувь нийлүүлсэн хамтарсан байгууллага учраас Монгол, ОХУ-ын далбаа мандуулсан. Үүнийгээ аваагүй байгаа” гэдгийг хэллээ.

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.