“М-СИ-ЭС КОКА-КОЛА” КОМПАНИЙН ОРОЛЦОЖ БУЙ ШАЛТГААН

“Playtime” хөгжмийн фестивал нь 20 жилийн туршид зохион байгуулагдаж буй залуусын дунд хүсэн хүлээдэг өргөн цар хүрээтэй наадам болсон. Жил ирэх бүр оролцогч, үзэгчийн тоо нэмэгдэж, төдий хэмжээгээр наадмаас гарч буй хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа билээ. Энэ тал дээр “Playtime” хөгжмийн фестивалийг зохион байгуулагчдын Тогтвортой хөгжлийг дэмжих бодлого нь “М-Си-Эс Кока-Кола” компанийн баримталж буй Тогтвортой хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй ажил, үнэт зүйлтэй нийцэж буй учраас энэ удаагийн наадмаас эхлэн манайх анх удаа Стратегийн түншлэгчээр хамтран ажиллаж байна. 

“М-СИ-ЭС КОКА-КОЛА” – ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

“Playtime” хөгжмийн фестивалийн үеэр Кока-Кола брэндийн “Real Magic” хөгжмийн асар ажиллуулна. Уг асраа бид хамгийн бага хог хаягдал гаргахуйц буюу 80 хувь дахин ашиглах боломжит эд зүйлсээр тохижуулж буйгаараа онцлог. Чухам ямар тайз байх нь наадмын өдрүүдэд ил болох болно.  

“М-СИ-ЭС КОКА-КОЛА” – ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЖЛУУД

“Real Magic” хөгжмийн асраас бусад хэсэгт “М-Си-Эс Кока-Кола” компанийн хэрэгжүүлж буй байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагын төслүүдийг танилцуулж, залуусыг нэгдэхийг уриална.

  • “Playtime” хөгжмийн фестиваль болохоос өмнөх нэг сарын хугацаанд манайх 99.9 хувь цэвэршүүлсэн хаягдал усаар Монгол шилтгээний талбайг усалж, ая тухтай наадах нөхцлийг бүрдүүлнэ.
  • “М-Си-Эс Кока-Кола” компани 2030 он гэхэд борлуулсан бүх хуванцраа дахин боловсруулах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажилд залуусыг нэгдэж, хуванцраа ангилан хаяхыг уриалж байгаа. Наадмын үеэр ч Хуванцар сав ангилан хаях, цуглуулах ажил зохион байгуулна. 
About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.