МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан энэ талаар хэлэлцсэн байна. Тус намын зүгээс олон нийтийн зүгээс санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

———————————-

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй . Үүнтэй холбоотой МАН-ын бүлэг энэ асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудалд улс төрийн намууд өнгөрсөн жилээс эхлэн иргэд олон нийтийн зүгээс тодорхой хүрээнд санал бодлоо илэрхийлж байгаа. Энэ асуудалд  МАН түүний УИХ дахь бүлэг албан ёсны байр сууриа илэрхийлж байгаагүй. Өнөөдөр тодорхой бүрэлдэхүүнээс санал гарч УИХ дахь төрийн байгуулалтын байнгын хорооноос санал гаргасан учраас МАН-ын бүлгээс шийдвэр гаргасан. Гол нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээ хязгаар,үндэслэл,олон нийтийн дэмжлэг чухал байх ёстой гэдэгт манай бүлгийн гишүүд тодорхой саналууд хэлсэн. Тиймээс  МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон нийтийн дунд санал авч хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй.

Б.ЦЭЦЭГ

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.